Баатарлаг охин гурван нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Баатарлаг охин гурван нас хүрлээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын гэрт  өнгөрсөн хоёрдугаар сард гал гарч хүний амь үрэгдэх шахсан. Хоёр ой найман сартай Б.Саранчимэг найман сартай Б.Наранчимэг дүүгээ чирж, гэрээс гарган амь насыг нь аварсан билээ.Баатарлаг бяцхан охин гавьяаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндрөөр үнэлэн “Шударга журам” медиалаар шагнасан билээ. Дүрэлзэн галаас дүүгээ аварсан бяцхан охин өнөөдөр гурван нас хүрлээ. Эрэлхэг охин  Б.Саранчимэгтээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, хамгийн сайхан сайхныг хүсэн ерөөе

Б.Анхаа
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж