Өнгөрөгч амралтын өдрүүдээр цөөнгүй жиргээч утааны асуудлыг хөндлөө. Дулаан оронгуут мартчихдаг, өвөл болонгуут бүгдээрээ санаж гэнэт утааг арилгая гэж шуугидаг байдлыг өөрчлөх уриалга жиргээчдээс ийнхүү гарч эхлэв. Утаатай тэмцэх хамгийн боломжит үеийг урин дулааны цаг гэж үздэг бөгөөд өвлийн хүйтэн дэхь тэмцэл үр дүнгүй болдог гэж үздэг аж.
“Өвөл болно гэж өдөр болгон жиргэе. өвөл болно утааг мартах ёсгүй” “Утааг мартах улирал ирж байна даа. Өвөл дөхөөд ирэхээр санадаг хvмvvc шvv” “Ирэх жил их утааг алга болгохын төлөө шинэчлэлийн Засгийн газраа чимээ шуугианаар хангаж, мартах, алгуурлах зав өгөлгvй машид хичээнгvйлэн жиргэцгээе” “Хавар болоод л утааг мартах уу” гэцгээж байлаа.
Өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд утааны асуудлыг чуулганаар хэлэлцэх үед тоож буй сайд байгаагүйг жиргээчид ч мөн онцлон шүүмжиллээ. “Давхар дээл" ярихад 17 сайд байсан. Утаа ярихад хоёрхон сайд байна” гэсэн З.Энхболдын үг, “Хүүхдээ гадаадад олдог, хүүхдээ гадаадад сургадаг хүмүүс утаа яаж ойлгох вэ. С.Баярцогтоо, утааны асуудлыг чи өвөл нь Монголд байдаггүй болохоор мэдэхгүй байна” гэсэн Д.Лүндээжанцан гишүүний шүүмжийг энэ хоёр өдрөөр сөхөн гаргав.
Жиргээчдийн хувьд “утаа гаргадаггүй зуух гэж хэзээ ч байхгүй” гэдэгт санал нэгтэй байгаагаа ч мөн энэ удаад хэлж хавар, зун, намрын хугацаанд утааны эсрэг ямар дорвитой алхам хийх бол гэсэн хүлээлттэй байгаа онцолж байлаа.
Гэвч итгэлтэйгээр найдаж буй хүн бараг байсангүй. Учир нь давхар дээл ярихад 16 саад УИХ-ын чуулганд сууж байсан залгаад агаарын бохирдол, утаа ярихад ганц л vлдэж буй улс төрчдөөс утааг арилгачих үр дүнтэй хөтөлбөрийг хүлээнэ гэдэг дэндүү гэнэн биз.
Уг нь Шинэчлэлийн засгийн газрын сайд Н.Алтанхуяг утааг арилгана гэж амалсан шүү дээ. Цаг эргэж өвөл болно, хэрэв утаа хамт ирвэл Н.Алтанхуягын гарт бүх фракц байсан ч тэр огцрох л болно. Утааг бүү март.
Цахим болжмор