Бен Аффлек. Фото: Lucy Nicholson / Reuters
Америкийн жүжигчин Бен Аффлекийг Лас-Вегасын Hard Rock Casino казинод блэк-жек тоглохыг хориглов. Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчинг казиногийн ажилтнууд блэк-жекыг сайн тоглодог гээд өөр тоглоомоор тоглохыг шаарджээ.
TMZ.com сонин мэдээлснээр, Аффлекийг дахиад энэ тоглоомоор тоглохыг Hard Rock зөвшөөрөхгүй гэнэ. Тоглоомын газраас энэ тухай тайлбар өгөөгүй байна.
2016 онд дэлгэцнээ гарах ”Болд хүн” (Зак Снайдер) кинонд тоглохын өмнө Бен өөрийн эхнэр Женнифер Гарнерийн хамт Лас-Вегаст амрахаар очжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР