Фото: Сергей Старостенко / РИА Новости
Украинд дөрөвдүгээр сард нийлүүлэгдсэн Оросын хийн төлбөрийг тавдугаар сарын 7-ны дотор төлөхийг Оросын Эрчим хүчний сайд Александр Новак шаардсан тухай РИА Новости мэдээлэв. Төлбөр хийгээгүй тохиолдолд урьдчилсан төлбөрийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ сайд сануулав.
“Ирэх лхагва гаригт Украинд дөрөвдүгээр сард нийлүүлэгдсэн хийн төлбөрийн үнэ төлөгдөх ёстой. Төлбөр хийгдэхгүй бол тавдугаар сарын 16-нд "Газпром" зургадугаар сард нийлүүлэгдэх хийн урьдчилгаа төлбөрийг хүргүүлнэ. Түүнийг тавдугаар сарын 31 хүртэл шилжүүлэх боломж Украины талд байх юм” гэж Новак тайлбарлав.
Москва хийн нийлүүлэлтэд хязгаарлалт хийж байгаа юм биш. Тийм маягаар ярих нь буруу. 2009 оны гэрээний дагуу "Газпром" үүргээ хүлээж байна. Түүнийг Киев зөвшөөрсөн байгаа хэмээн сайд онцлов. Новак, Украины сайд Юрий Продан ба Эрчим хүчний асуудал эрхэлсэн еврокомиссар Гюнтер Эттингер нарын Варшав хотод хийсэн хэлэлцээр “үр дүнгүй”дууссан байна.
Киев байгалийн хийн нийлүүлэлтийн мөнгийг буулгаж чадсангүй. Гурван талд хэлэлцээрийг тавдугаар сарын дундуур үргэлжлүүлэхээр сайд нар тохиролцлоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР