“ХСИС-80 марш болж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.04-нд нийтлэгдсэн

“ХСИС-80 марш болж байна

Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан “ХСИС-80 марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”, “Хилийн албаны тактик хээрийн сургууль”-ийг тавдугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хилийн цэргийн 0151-р ангийн хээрийн сургалт бэлтгэлийн цогцолборт зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь монголын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын орчинд бий болгон дадлагажуулан сургах, багш, албан хаагч, ажилтны бэлэн байдлыг хангах, үүссэн цагийн байдалд нийцүүлэн ажиллахад дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Их сургуулийн бие бүрэлдэхүүн энэ сарын 04-нд буюу ням гарагийн 05:00 цагт тодорхой заагдсан цэгүүдэд түргэн цугларалтын тохиогоор цуглаж албаны бэлэн байдал, аранзны үзлэгт хамрагдсанаар уг арга хэмжээ эхэллээ.

Тус их сургуулийн албан хаагчдын хувьд Хилийн цэргийн 0151-р ангийн хээрийн сургалт бэлтгэлийн цогцолборт очихын тулд зам зуураа 30 километрийн явган марш үйлдэх бөгөөд эхний өдрөө буюу 04-ний өдөр 25 километрийг нь туулж замдаа хээр хонон 05-ны өглөө үлдсэн 5 километр замыг туулах юм байна.

Хилийн албаны тактик хээрийн сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд:

  • Улсын хилийн хэсэгт ердийн хил хамгаалалтын үйл явц,
  • Хүч нэмэгдүүлсэн хил хамгаалалтын үйл явц,
  • Гэмт хэргийн газар цагийн байдал,
  • Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа,
  • Тал хээрийн түймэр цагийн байдал,
  • Иргэд бөөнөөр улсын хил нэвтрэх үеийн цагийн байдал,
  • Зэвсэгт халдлага няцаах үеийн цагийн байдал гэсэн сэдвийн хүрээнд болох юм байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж