Технологийн компаниуд үргэлж дараагийн том зүйлийг бүтээхийг хүсдэг. Эдгээр том зүйл бүхэл зах зээлийг үүсгэж энэхүү зах зээлд эхэлж орсон нь мөн бусдаасаа илүү давамгай байдалд орох боломжтой байдаг.
Ийм ч зүйл өмнө нь болж байсан "Apple" анхны "iPhone"-оо 2007 онд танилцуулж дараа нь 3 жилийн дараа "iPad"-аа танилцуулахад ухаалаг утас болон таблетын зах зээлийн хамгийн том тоглогч болсон билээ.
Гэсэн хэдий ч шинэ технологи бүр хэрэглэгчдийн анхаарлыг байнга татаж чаддаггүйн нэг жишээ бол 3D телевиз юм. Энэ нь шинэ зүйл болгонд технологийн компаниуд үргэлж найдаж хэрэггүй гэдгийг харуулсан.
Энэ бүхэн шинээр гарч ирж байгаа ухаалаг цаганд хамааралтай зүйл юм. Шинэ судалгаанаас үзэхэд ухаалаг цагны анхны хэрэглэгчдийн гуравны нэг нь богино хугацааны дараа л гэхэд ухаалаг цагаа хэрэглэхээ больж байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь ухаалаг цагны хувьд маш том асуудал юм. Учир анхны хэрэглэгчид бол үргэлж тухайн бүтээгдэхүүнд их найдлага тавьж, удаан хүлээж байж авсан хэрэглэгчид байдаг. Тиймээс ч эдгээр анхны хэрэглэгчид ийм хурдан ашиглахаа больж байхад дундаж хэрэглэгч хэр хугацааны дараа ухаалаг цагнаас залхах бол гэдэг маш том асуулт юм.
Ухаалаг утас энэ бол яах аргагүй маш хурдацтай гарч ирсэн зүйл. Үүнийг одоо шинээр гарч байгаа ухаалаг цагтай харьцуулъя. Ухаалаг утас олон нийтийн хэрэглээ болоогүй дөнгөж эхэлж байх үеийн шинэ хэрэглэгчид ухаалаг утаснаасаа залхаад буцаад хуучин утсаа хэрэглэе гэсэн болдол төрж байгаагүй юм.
Магадгүй одоог хүртэл гарсан ухаалаг цагууд хэрэглэгчдийн сонирхлыг хангалттай их татаж чадахгүй байгаад ч байж магадгүй юм. Шинээр гарах "Moto 360"-аас эхлээд дараа дараагийн цагуудын боломж бололцоо хэр болж хэрэглэгчдийн анхаарлыг хэр их татаж, өдөр тутмын хэрэглээ нь болж чадах уу гэдгийг цаг хугацаа л хэлэх болно.
Эх сурвалж: www.intech.mn