Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор өнөөдөр Чингисийн талбайд Сангийн яамнаас нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Монголын даатгагчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт тус тус оролцож буй юм. Дээрх арга хэмжээний үеэр Сангийн яамны бодлого, үйл ажиллагаа, цахим татварын системийн талаар танилцуулж байгаагийн зэрэгцээ татварын зөвлөгөө өгч, автомашины татвар хураах, даатгал хийх үйлчилгээг үзүүлж байна.
Мөн Гаалийн ерөнхий газраас хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн гаргаж байна. Харин Төрийн банкныхан явуулын салбар ажиллуулж байгаа төдийгүй сагсан бөмбөгийн тэмцээн, гар зураг, Татварын ерөнхий газраас шатрын тэмцээнийг иргэдийн дунд тус тус зохион байгуулж байна.
Г.НАРАН