Үйлдвэрлэлээ хөгжүүлж хөгжилд хүрэхийн эхлэл болгон өнгөрсөн оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж улсын төсөвт 30 тэрбум төгрөг хуваарилах болсон. Үүнээс аймаг бүрт 500 сая төгрөг буюу 10,5 тэрбум, Улаанбаатар хотод долоон тэрбум төгрөг, нийт 17,5 тэрбум төгрөгийг хуваарилан арилжааны банкуудаар дамжуулан зээл хэлбэрээр олгоод байгаа билээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1604 иргэд, аж ахуйн нэгж санхүүгийн дэмжлэг аваад байгаа бөгөөд хөнгөлөлттэй зээл олголт 98 хувьтай байгаа ажээ. Орон нутгийн чанартай зээлд 100 хүртэлх сая төгрөг, аймаг бүсийн чанартай томоохон үйлдвэрлэлд нэг тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгодог. 2009 оны дүн мэдээнээс харахад 1-3 сая төгрөгийн зээлийг 257, 3-5 сая төгрөгийн зээлийг 309, 5-10 сая төгрөгийн зээлийг 443, 10-20 сая төгрөгийн зээлийг 276, 20-30 сая төгрөгийн зээлийг 117, 40-50 сая төгрөгийн зээлийг 130 аж ахуйн нэгж байгууллагад өгөөд байгаа юм байна.
Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр урьд оны нэгэн адил 30 тэрбум төгрөг зарцуулах юм. Өчигдөр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг дамжуулан олгох банкны удирдлагуудтай гарын үсэг зурлаа. Зээлийг хөдөө орон нутагт Хаан, Хас, Хадгаламж, Төрийн банкаар, Улаанбаатар хотод Голомт, Капитрон, Улаанбаатар банкаар дамжуулан олгох ажээ. Энэ жилийн хувьд барьцаа хөрөнгө дутмаг иргэд, аж ахуйн нэгжид батлан даалт гаргах, тоног төхөөрөмжийн лизинг олгох, даатгалын тогтолцоог нэвтрүүлэх гэхчилэн хэд хэдэн шинэлэг алхмыг хийхээрээ онцлог юм байна. Тоног төхөөрөмжийн лизингэд зориулж энэ жил таван тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнгөрсөн оны зээлийн эргэн төлөлт 80-100 хувьтай байгаа бөгөөд энэ жилийн зээлд өмнө нь зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд дахин зээл авах боломжтой юм. Харин зээлийн эргэн төлөлт нь хэвийн байхыг шаардах ажээ. Харин тоног төхөөрөмжийн лизингийг үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй давхардуулан олгохгүй юм байна.
Д.Цээпил

авто замын компани 2010-03-09 182.160.6.192
Жижиг тоног төхөөрөмжийн зээл дандаа хэрэгжиж байна Замын компаниудад техник тоног төхөөрөмж авахын тулд 2-5 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл хэрэгтэй байна
eba oyutan shu togsoh kurs 2010-03-09 127.0.0.1
nadad ene zeel oldohgui bha neeren ta zeel hootsoldoh tusul bichmeer baibal nadad handaj blno shu okey bi tand hamgiin baga munguur tuslay bichij ogey za henii zurh olnii toloo zohilno tuund todii chinee amidral bi gej goy ug shu tand amjilt husey amidarliin goy saihan ni hubirashgui setgel tiimuu 99666623
eba 2010-03-09 127.0.0.1
nadad ene zeel oldohgui bha neeren ta zeel hootsoldoh tusul bichmeer baibal nadad handaj blno shu okey bi tand hamgiin baga munguur tuslay bichij ogey za henii zurh olnii toloo zohilno tuund todii chinee amidral bi gej goy ug shu tand amjilt husey amidarliin goy saihan ni hubirashgui setgel tiimuu