“Алтайн хүдэр” 3,8 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.03-нд нийтлэгдсэн

“Алтайн хүдэр” 3,8 тэрбумын хохирол учруулжээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож, БНХАУ руу экспортолдог “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхай байгаль орчинд 3,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна. Тус компани Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168,3 км замд хатуу хучилт хийгээгүйгээс ийнхүү байгаль орчинд хохирол учирсан гэдгийг байгаль орчны үнэлгээний “Газар дэлхий” ХХК дүгнэсэн байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайд шалгалт хийсэн. Шалгалтаар Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж