Хуучирсан мэдээ: 2014.05.03-нд нийтлэгдсэн

Монголчуудад ойртож шадарласны нэг жилийн ойн дээр “UGG”, “Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Баачка монголчууддаа UGG-гийн 2014 оны хавар, зуны шинэ загварыг танилцуулж байна.

Монголчуудад хачирхалтай сонсогдох хэдий ч хонины нэхийнд “дурласан” нэгэн эр Калифорнийн өмнөд эрэгт 1978 онд газарджээ. Түүнийг Брайн Смит гэдэг. Түүний энэ онцгой “хайр” хэзээ нэгэн цагт дэлхий даяар түгнэ гэдэгт тэр огтхон ч эргэлздэггүй байлаа. Ингэж дэлхийн өнцөг булан бүрт сайн мэдэх Австралийн UGG брэнд төрсөн юм.

Австралийн нарийн ноост сайн чанарын хонины нэхийг өндөр технологиор боловсруулдаг энэхүү брэнд хонины нэхийг урлагийн бүтээл болгож, хөлд эвтэйхэн, зөөлөн, дулаахан бойтгон гутал болгосон нь дэлхий даяар сая саяараа түгсээр 35 жилийн нүүр үзэж, 68 дахь салбараа Монголд нээсэн. Албан ёсны онцгой эрхт түншээр “Аянчин Фейшн” компани сонгогдож, 2013 оны аравдугаар сард “Сэнтрал Тауэр”-ийн хоёрдугаар давхарт салбараа нээж байлаа.

Монголчуудад ойртож шадарласны нэг жилийн ойн дээр “UGG Australia” брэндийн Монгол дах салбар, “Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Баачка монголчууддаа UGG-гийн 2014 оны хавар, зуны шинэ загварыг танилцуулж байна. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр “Сэнтрал Тауэр”-ийн хоёрдугаар давхарт болсон бөгөөд ирсэн зочид UGG-гийн хавар, зуны гутлуудын загвар, хийцийг ихэд сайшааж “хөлөнд хэчнээн эвтэйхэн, гутал өмсөөгүй мэт хөнгөн” байгааг онцолж байсан юм. Баачкагийн гэргий Г.Энхтуяа UGG-гийн рекламанд нөхөртэйгөө хамтран тоглож хичнээн чадварлаг загвар өмсөгч, жүжиглэх чадвар сайтай болохоо харуулж чаджээ.

UGG брэнд нь Европын орнууд болон Ази Номхон далайн олон олон орнуудаас хамгийн хямд үнээр Монголд борлуулагддагийг худалдан авагчдадаа дуулгахад таатай байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж