Долоо хоногийн зурхай

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай

06.28.2010-04.07.2010
Долоо хоногийн эхэнд оюун ухааны хөдөлмөрт таатай байна.

Шүлэг зохиоход яагаад болохгүй гэж?

Aries-Хонь, 21.03-19.04
Эхэн үедээ ердийн хонийнхон дотны хүмүүс болон гэр орныхонтойгоо сайхан зо­хи­цолтой. Гэр бүлийн зөвлөл явуулах сайн үе. Хугацааны сүүлчээр ам, яриагаа ажил хэрэг болгох цаг. Гэртээ засвар эхлэх эсвэл байр сууцныхаа орчин цэгцлэх үе.

Taurus-Үхэр, 20.04-20.05
Өөрийн унаагаар ойр зуурын аялал хийхэд эхний хоногууд тохиромжтой. Захидал харилцаагаа цэгцлэхэд таатай. Уран бүтээл хийхэд долоо хоногийн төсгөл сайн. Мөн энэ үеэр бараг зэргийн романтик  танил гарч ирэх болно. Энэ долоо хоногт та хүүхдүүдтэйгээ сайн харьцах хэрэгтэй.

Gemini-Ихэр, 21.05-21.06
Санхүүгийн төлөвлөгөө зохиож энэ чиглэлээр ажиллах хэрэгтэйг од гаригс өгүүлж буй. Одоо та байдлыг бодитойгоор тооцоолж чадах болно. Долоо хоногийн төгсгөл рүү хамаатан садантайгаа материалын асуудлаа шийд. Мөн энэ үеэр худалдаа наймаа хийхэд сайн байна.

Cancer-Мэлхий, 22.06-22.07
Эхний хоёр гурван хоногт ухаан мэдлэгийн хүрээг тэлэхэд хэрэгтэй үйлс хий. Та энэ үеэр авсан мэдээллээ сайн  боловсруулах чадвартай байна. Долоо хоногийн сүүлчээр ч энэ хандлага танд идэвхтэй байх юм. Шинэ мэдлэг мэдээлэл таныг орчинтойгоо харьцахад ихээхэн тус болно.

Leo-Арслан, 23.07-22.08
Эхний хэд хоногт та өөртөө их цаг зарцуулан бясалгах хэрэгтэй. Ганцаараа тунгаан бодсоноор таны асуудлын шийдвэрийг олж өгнө. Хугацааны хоёрдугаар хэсэгт та санхүүгийн чиглэлээр ажиллах хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн гайхуулалт реклам хийлгүйгээр амжуулах нь чухал.

Virgo-Охин, 23.08-22.09
Охидынхонд хугацааны эхэн үе олон сайхан санаа, санаачлага авчирна. Ойрын ирээдүйн төлөвлөлтөд тустай зүйл их гарах байх. Шинэ сонирхол, хобби үүсч болох юм. Хоёрдугаар хагаст таны тэр санааг идэвжүүлэхэд улам таатай цаг. Үзэл санаа нэгтнүүдтэйгээ харьцахад сайн үе.

Libra-Жинлүүр, 23.09-23.10
Долоо хоногийн эхэнд хууль журамтай холбоотой ажлыг амжуулах хэрэгтэй. Ажил хэргийн түнш болон дотны хүнтэйгээ харилцаагаа хурцатгах эрсдэл байгааг анзаарвал зохино. Эд хөрөнгөтөй нэн ялангуяа үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой ажлаа сүүлийн хоногуудад нь түр хойшлуул. Одоо асуудал шийдэгдэхгүй.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Шинэ хичээл эсвэл бие даан суралцахад эхний хоногууд сайн. Танд ямар нэгэн шинэ зүйл мэдэх шаардлага гарч байна. Энэ талын сонирхолтой санаа нэгтнүүдтэйгээ цуг сургалтаа долоо хоногийн сүүлээр ч гэсэн үргэлжлүүл. Санаа бодлоо солилцоход энэ хугацаа сайхан таарна.

Sagittarius-Нум, 23.11-21.12
Чухал шийдвэрүүдээ гаргаж, үгээ хэлэх цаг бол долоо хоногийн эхний хагас. Энэ үеэр таны үйлдэл эерэг үр дагавар бий болно. Хоёрдугаар хагаст нь санаа оноогоо хэрэгжүүлж эхлэх  нь зөв. Гэхдээ та эрсдэл хийж магадгүй учир бодит байдлаас бүү тасар.

Capricorn-Матар, 22.12-19.01
Хувийн зарим асуудлууд сайнаар шийдэгдэх учир та энэ чиглэлийг анхаар. Санаа бодол, төлөвлөгөө, зөгнөлөө дотныхонтойгоо хуваалцвал танд дэмжлэг ирэх болно. Хувийн амьдралд шинэ хандлага, хувьсгалын ажилд ашигтай холбоо гарч ирэх магадлалтай.

Aquarius-Бумба, 20.01-18.02
Бумбынхан биеэ чагна. Энэ үеэр эрүүл мэнд ба амьдралын зөв төрхийн талаар анхаар. Хугацааны хоёрдугаар хагаст  ажлын идэвх өндөр байх учир хөдөлмөр их шаардах зүйлийг хийж бүтээхэд ашигтай болно. Ажлыг хойш тавих цаг биш.

Pisces-Загас,19.02-20.03
Долоо хоногийн эхэн уран бүтээлд тустай. Янз бүрийн уралдаан тэмцээнд оролцоход сайн. Од гаригсийн байрлал таны хувийн амьдралд шинэ идэвх гарч ирж буй хэлж байгаа учир завтай бөгөөд санаачлагатай бол ирээдүйтэй шинэ харилцаа үүсэх боломжтой. Байгаа харилцаа ч гэсэн дүүрэн, эрчтэй байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж