“НАТО бүтэн 20 жилийн турш ОХУ-тай түншийн харилцаа тогтоох гэж бүтэлгүйтсэн бүтээгүй учраас одоо Оросыг эсрэг тал гэж тооцохоос аргагүй” гэх утга бүхий мэдэгдлийг Умарт Атлантын гэрээний орнуудын эвслийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНУ-аас ОХУ-д сууж байсан Элчин сайд асан Александр Вершбоу хийжээ. “Оросууд НАТО-г сөргөлдөгч тал гэж зарласан нь илт байгаа учраас бид Оросыг түнш гэхээсээ илүү эсрэг тал гэж үзэх хэрэгтэй” хэмээсэн түүний үгийг Associated Press дамжуулжээ.
Крымыг хүчээр өөртөө нэгтгэсэн, Украины зүүн хэсэгт үймээн самуун дэгдээхэд “зальтай үйлдэл” гаргаж буй нь НАТО болон ОХУ-ын харилцааг үндсээр нь өөрчиллөө хэмээн Вершбоу хэлсэн байна. Түүнчлэн “Төв Европт Европын аюулгүй байдлын талаар бид эсрэг саналтай байгаа нь илт хэрэг. Бид Оросын хөрш орнуудын тусгаар тогтнол ба эрх чөлөөний сонголтыг урьдын адил хамгаалах ёстой. Харин Орос дахин их гүрний түрэмгий үзлийг тулган орос ертөнцийг хамгаалах нэрийн дор тэдний тусгаар тогтнолыг хязгаарлахаар оролдож байна” гэжээ.
Хуучин Зөвлөлт Холбоот улсын эсрэг түшиц болон 65 жилийн өмнө байгуулагдсан Умарт Атлантын эвсэл нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Балтийн орнууд мэтийн НАТО-гийн гишүүн орнуудын эсрэг, тэдний хилийн орчимд ямар нэгэн түрэмгийлэл хийлгэхгүйн үүднээс Оросыг барьж байх хамгаалалтын шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хичээж байна гэж Вершбоу мэдэгдэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР