Ямар үед үнэнийг хэлэлгүй өнгөрөх нь дээр вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Ямар үед үнэнийг хэлэлгүй өнгөрөх нь дээр вэ?

Үнэний эзлэх хувь бага болсон ертөнцөд худал хуурмаг яавч буянт үйл биш. Гэвч ямар үед үнэнийг хэлэхгүй нь дээр вэ гэдгийг хүн болгон мэддэг. Хэн нэгнийг гомдоохгүй гэж худал хэлэх үе байдаг. Үргэлж үнэнийг  хэлнэ гэдэг боломжгүй. Тэгвэл ямар үед үнэнийг хэлэлгүй өнгөрөх нь дээр вэ?

1. Ярилцлаганд орох үед  – Аль болох шударга байхыг хичээ. Гэвч нууцаа өөртөө үлдээ. Азаар ярилцлага авагчид  булзааруулах боломжтой нээлттэй асуулт асуудаг. “ Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?” эсвэл “ Та босстойгоо ямар харилцаатай байсан бэ?” гэсэн асуулт танд  бодох боломж олгохгүй байж мэднэ. Энэ тохиолдолд та албан тушаал ахих боломж байгаагүй эсвэл үүнээс том сургамж авсан мэтээр ярьж болно. Хуучин даргаа эв хавгүй хэрнээ өөрт чинь сээтэн хаядаг байсан гэдгийг хэлэхгүй байсан нь дээр. Үүнийг дурьдах ч шаардлагагүй.

2. Найз бүсгүй – Энэ бол эрчүүдийн хүүхэн урхидах сонгодог арга. Хэрэв тэр өөрийгөө” Би тарган харагдаж байна уу? “ гэж асуувал та мэдээж “ үгүй “ гэж хэлнэ. Эрчүүдийн алдаа нь тэд ингэж худлаа хэлснээ дараа нь мартчихдаг юм. Жишээлбэл найз бүсгүй чинь цамцыг чинь өмсөөд өөрийгөө тарган харагдаж байна гэж хэлэх үед  “ Хонгор минь чи хөөрхөн шүү дээ. Наад цамц чинь л хуучирч” гэж та хэлнэ. Санааг нь ойлгосон уу? Тэгвэл туршиж үзээрэй.

3. Найзууд  – Найзад чинь өөрийнхөө хийсэн, бүтээсэн, бахархдаг зүйлийнхээ талаар таны саналыг сонсох үе ирнэ. Хэдийгээр та үүнийг нь огт ойлгодоггүй, сонирхдоггүй байсан ч нөхөрлөлөө чухал гэж тооцдог бол үнэнийг нь хэлэх хэрэггүй.  Зарим үед үнэнийг мэдэхгүй байсан нь дээр байдаг.

4. Аав ээж  – Тэд хэдий хатуу ч гэлээ таны төлөө бүх сайн сайхнаа зориулсан улс. Тэдний буруу байсан ч үүнийг тэдэнд хэлээд нэмэргүй. Энэ нь тэднийг гомдоохоос цаашгүй. Хүүхэд нас чинь хатуу хэцүү нөхцөлд өнгөрсөн ч энэ тухай тэдэнд гомдоллох хэрэггүй. Та Сомалид төрөөгүйдээ өөрийгөө азтайд тооц.

5. Гэрээ хийх үед – Ихэнх хүмүүс ийм үед маш их алдаа гаргадаг. Учир нь тэд гэрээ хийж байх үедээ шударга байхыг хичээдэг юм. Та байшин, машин худалдаж авах үедээ сайн хүн болох гэж хичээх шаардлагагүй. Та бусдад таалагдах ч албагүй. Мөнгөө хэмнэх нь таны хувьд хамгийн чухал. Энэ нь харамч, өөдгүй этгээд бол гэсэн үг биш ч хамтрагчтайгаа найзлах ямар ч ашиггүй.  Тиймээс гэрээ хэлэлцээр хийж  байгаа үедээ мэдрэмжтэй  байх нь чухал. Мөн хамтрагчийнхаа юу бодож байгааг таамаглаж, өөрийнхөө нууцыг чандлан хадгал.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж