Манай урд хөрш БНХАУ-ын Харбин хотод Олон улсын роботын олимп эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд Хятад, Өмнөд Солонгос, Япон, АНУ болон Герман улсын 19 баг оролцож байна. Роботын олимпод өрсөлдөх “тамирчид” нь хөнгөн атлетик, дугуй гэх мэт олимпийн төрөлд багтдаг спортоор өрсөлдөх чадвартай байх ёстой ба яг хүн шиг бүтэцтэй буюу хоёр гар, хоёр хөлтэй, харин ямар нэг дугуй, хүрд байх учиргүй юм. Роботууд спортын 17 төрөлд өрсөлдөж байгаа ба ялагчид нь удахгүй тодрох ажээ.
С.Цэлмэг