“Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг монголчуудын сэтгэл хоногшсон олон сайхан дууг амилуулсан, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ цоолсон Н.Төмөрхуяг мялаалгын тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болох аж. Түүний дуулсан хуучны дуунуудын хөгжмийг “Анир” студийнхэн шинэч лэн найруулж байгаа бол “2В энтертайнмент” дүрсжүүлэх ажлыг хариуцсан аж.
О.САР