Ричард Гир “гуйлгачин” болжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Ричард Гир “гуйлгачин” болжээ

Нью-Йорк хотоор зугаалж явсан нэгэн франц эмэгтэй жүжигчин Ричард Гирийг орон гэргүй хүнтэй андуурчээ. Учир нь, алдарт жүжигчин “Эрт урьдын цагаас” нэртэй шинэ кинонд гуйлгачны дүрийг бүтээж байгаа бөгөөд энэ үеэр хүү болон нөхөртэйгээ зугаалж явсан франц бүсгүй Карин Гомботэй таарсан байна. Зураг авалтын талбайд санаандгүй орсон өнөөх бүсгүй хогийн сав ухаж байгаа зүсээ хувиргасан жүжигчинд зүсэм пицца өгсөн хөгжилтэй явдал болжээ. Харин үүнээс хойш хоёр хоногийн дараа тэдний буусан зочид буудлын ажилтан бүсгүй Ричард Гиртэй авахуулсан гэрэл зураг бүхий сонины дугаарыг үзүүлжээ.

Г.НАЦАГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж