Мал төллөлт 85.5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Мал төллөлт 85.5 хувьтай байна

ҮХААЯ-наас өнөөдөр мал төллөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ жил улсын хэмжээнд 19.4 сая хээлтэгч мал тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80.0 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гараад байгаа юм.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13339.0 мянган эх мал төллөж, 13265.5 мянган төл бойжиж байгаа бөгөөд ингэснээр нийт хээлтэгчийн 68.8 хувь төллөж, авбал зохих төлийн 85.5 хувийг хүлээн аваад байна.Үүнээс 36.0 мянган ботго, 180.2 мянган унага, 401.6 мянган тугал, 6818.6 мянган хурга, 5829.2 мянган ишиг хүлээн авч төл бойжилт  99.4 хувьтай байгаа аж. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 1.3 орчим саяар нэмэгдсэн бөгөөд төл мал хүлээн авах ажил Дорнод, Өмнөговиос бусад аймгууд 50.0 –иас дээш хувьтай, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай аймгууд 80.0-иас дээш хувьтай байна гэв.
Түүнчлэн өнгөрч буй 7 хоногт нийт нутгаар хур тунадастай, салхины эрч зарим үед ширүүсч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ч энэхүү үзэгдлээс шалтгаалж мал аж ахуйд гарсан хохирол бүртгэгдээгүй байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж