“Урих хавар ирлээ”, “Улаанбаатрын үдэш”, “Талын монгол айл”, “Сэхүүн салхи”, “Хэрвээ чи дарс байсан бол”, “40 мянгатын блюз”, “Хослон дуулъя”, “Хайрыг минь чи сонс”, “Сар шиг холын нутаг”, “Харийн нутаг”…зэрэг дуунуудыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтран “Ахмадын золбоо” гэх хамтлаг байгуулаад байгаа билээ. Тэдний тоглолт маргааш буюу тавдугаар сарын 3,4-нд “UB palace”-ын их танхимд болох юм байна.
Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд дэмжигч байгууллагаар “Total music”, “Жи интертаймент”-ийн хамт олон оролцож буй.
Уншигч нартаа сонирхуулахад “Ахмадын золбоо” хамтлагийнхан гурван мянга гаруй бүтээлүүдээс шилэн хөгжим сонирхогчиддоо хүргэхээр бэлэн болсон байна.
Э.ТЭКҮ