Азийн хоёр дахь төлөөлөл шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Азийн хоёр дахь төлөөлөл шөвгийн 16-д шалгарлаа

Азийн хоёр дахь төлөөлөл шөвгийн 16-д шалгарлаа
Японы шигшээ баг өнгөрсөн шөнө Рустенбург хотын Роял Бафокенг цэнгэлдэхэд Данийн шигшээг 3:1 харьцаатай төвөггүй буулган авснаар “Е” хэсгээс Голландын багийн хамт шөвгийн 16-д өрсөлдөх боллоо. Кейсүкэ Хонда, Ясүхито Эндо нар тоглолтын эхний хагаст гоолдсоноор Данийн шигшээ хүнд байдалд орсон. Тэдэнд өчүүхэн ч болов найдварын гал асаасан гоолыг 81 дэх минутад Йон-Даль Томассон оруулсан боловч Япончууд тэр дор нь хариуг нь барьснаар тооны харьцаа 3:1 болжээ. Хожсон нь Голландын хамт шөвгийн 16-д шалгарах байсан учир хэн хэн нь ялалтын төлөө талбайд гарсан байлаа.

Ийнхүү хэсгээсээ хоёроор гарсан Азийн гурван удаагийн аварга Японы шигшээ баг мягмар гаригт Претория хотноо Парагвайн багтай тоглох юм.

Харин “Улбар шарууд”-ын хувьд өнгөрсөн шөнө Камеруны багийг Кейптаун хотноо 2:1-ээр хожиж, 100 хувийн амжилтаар хэсгээ манлайлжээ. Робин ван Перси, Клас-Ян Хюнтелар нарын гоолын ачаар Хар тивийн багийг буулган авсан Голландын шигшээ Италийг сөхрүүлсэн Словакийн багтай ирэх даваа гаригт тоглоно.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж