Хэрэглэгчийн хүлээлтийн индекс юуг харуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс юуг харуулав

Хэрэглэгчийн хүлээлтийн индескийг гаргахаар судалгааны баг 25 асуулт гаргаж оролцогчдоос хариулт авдаг. Нэгдүгээр улирлын индексийг гаргахад судалгааны баг судалгаанд оролцогчдоос “Та Монголын банкуудыг хэр найдвартай гэж бодож байна вэ?” гэсэн асуултад тэд дараах хариултыг өгсөн байна. Судалгаанд оролцсон нийт иргэдийн ихэнх нь банкууд найдваргүй гэсэн хариултыг өгсөн нь банкны салбарын үйлчилгээ муу, хэд хэдэн банк ар араасаа дараалан хүнд байдалд орж зарим нь дампуурсантай холбоотой гэжээ. (график 1)

Мөн судалгааны  үеэр “Танай гэр бүлийн өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэсэн асуултад хариулт авахад бага дунд орлоготой иргэдэд үнийн өсөлтийн дарамт өндөр байгаа нь харагджээ. (график 2)

Судалгаанд оролцогсдын дийлэнх хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хуагцаанд өссөн гэж  хариулсан байна. Тэдний 10 хувь нь 100 000-аас доош, 45 хувь нь 100 000-300 000 төгрөгийн орлоготой хүмүүс аж.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь төр засгаас явуулж байгаа бодлого, гаргасан шийдвэрүүдтэй холбоотой болох нь судалгааны дүнгээр батлагдсан ба төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, иргэдэд эх орны хишиг олгох зэрэг асуудлууд нь инфляцийг хөөрөгдөж байна гэж тус индекст бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж