Малын гаралтай бараа түүхий эдийг үнийн уналтаас гаргана гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Малын гаралтай бараа түүхий эдийг үнийн уналтаас гаргана гэв

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бараа түүхий эдийн бирж байгуулах ажлын эхлэл нь энэхүү санамж бичиг болж байгааг салбарын сайд өгүүлж байлаа. Бараа түүхий эдийн биржийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд хууль батлагдан гармагц биржийн ажиллагааг эхлүүлэх гэнэ. Ингэхийн тулд ХХААХҮ-ийн яамны зүгээс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, стандартчилах ажлыг холбогдох агентлагтай хамтран хэрэгжүүлэх бол Монголын хөрөнгийн бирж нь цахим арилжааны системийг бий болгохын дээр орон нутагтай холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ. Ингэснээр малын гаралтай бараа, түүхий эдийг үнийн уналтаас гаргаж, үнэ ханш нь ченжүүдийн хүсэл сонирхлоос хамаардаг байдлыг арилгаж дэлхийн зах зээлтэй уялдуулна гэж дээрх хоёр байгууллагынхан мэдээллээ.

Д.Цээнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж