Ямарваа нэгэн жагсаалыг хэд хоногийн өмнө, бүр хэдэн сарын өмнөөс ч төлөвлөж хийх нь бий. Тэгвэл өчигдөр цагийн өмнө зар түгээгээд л жагсаал хийчихлээ. Хууль зүйн салбарын шинэчлэл, түүнийг гардан хийж буй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжигчид төв талбайдаа ийм нэгэн түргэн жагсаал хийсэн нь твиттерчдийн нэгэн онцлох сэдэв байлаа.
Цуглааны зарыг Х.Тэмүүжинг дэмжигчдийн цахим хуудаснаас санаачлан гаргасан бөгөөд “Ер нь эрдэм номын, үнэн зөвийг ялгаж салгаж гадарладаг хүмүүс даруухан байдаг, ажигладаг, дотроо бухимддаг. Гэтэл нөгөө тал нь эрээ цээргүй бүхий л арга замыг хэрэглэн эрх ашгаа, бодол санаагаа хэрэгжүүлэх гэж улайрдаг. Х.Тэмүүжин сайд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд надад маш хүчтэй урам зоригийг өглөө” гэж мэдээлсэн, гэсэн ч бид компьютерийн араас, энүүгээр ярих, дэмжих хангалтгүй байх шиг. Улсын ерөнхийлөгч, АН бүлэг байр сууриа илэрхийлсэн нь хангалтгүй нь тодорхой байна, бид өнөөдөр асуудал шийдэх өдөр төв талбай дээрээ цугларч дэмжсэн шиг дэмжээд өгвөл ямар вэ. Юу ч болсон байсан Х.Тэмүүжиний ард хэн байгаагаа харуулцгаая! 12.00 цагт төв талбайдаа цугларцгаая” хэмээн олон нийтэд хандсан юм. Цуглаанд очиж амжихгүй байгаа ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн сэтгэгдлүүд цахим ертөнцөд олон байлаа.
Ингээд энэ талаарх жиргээнүүд үргэлжлэв.
-Нэг сайдыг бүү огцруулаач гэж жагсаж байхыг өмнө үзсэнгүй. Тэгэхээр энэ нь өөрөө улс төрчдөд бидний үеийнхнээс өгч бга том акц юм
-Х.Тэмүүжинг, хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжигчдийг 12 цагт, төв талбайдаа цуглахыг уриалав
-12 цагт цуглаан хийе гэж 11 цагт нь зар түгээж байдаг. Бас л цайлган нөхдүүд байна шүү..
-Энэ бол мөнгөнд суурилаагүй анхны жагсаал байж болох шүү..
-Хотод байсан бол заавал очих байлаа.
-We are against BRUTAL POLICE, we are for JUSTICE! Тэмүүжинг, шинэчлэлийг дэмжиж байгаа залуус цайны цагаара тайван жагсы! Оюутнуудаа нэгдэе!
–Тэмүүжинг, шинэчлэлийг дэмжиж байна #яг_одоо талбай дээр.
– Би түүнд хайртай, дуртайдаа дэмжээд байгаа юм биш. Хийхийг хүсээд байгаа хүслийг маань хийх гээд, хийгээд яваад байгаа хүнийг дэмжилгүй яах юм бэ!!!!
Хуулийн салбарын энэ өөрчлөлт бидэнд салхивчаар агаар орж ирэх шиг л хэрэгтэй байгаа.. Өөрийгөө тоодоггуй гэхэд vр хvvхэд чинь амьдарч улдэх нийгэм.
Цахим болжмор