АН-ын зургаа &#34урвав&#34

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

АН-ын зургаа &#34урвав&#34

УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван сар гаруйн хугацаанд хэлэлцсэн хуулийн төслөө унагачихлаа. УИХ-ын түүхэнд байгаагүй энэ үзэгдэл нь Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг УИХ-ын гишүүдийг дан дээлтэй болгох төсөл байсан юм. Харин энэ төслийг хэлэлцэх явцад Ардчилсан намын зүгээс нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан ч УИХ-ын дарга тэргүүтэй АН-ын зургаан гишүүн намаасаа "урвав". Намынхаа гишүүдийн эсрэг санал өгч, Засгийн газрын газрын сайд нарын "давхар дээл"-ийг тайлахыг хүссэн боловч олонхи нь сайд нарыг дан дээлтэй болгох шаардлагагүй гэж үзсэн юм. Гэхдээ дөрвөн гишүүний саналын илүүгээр хуулийн төсөл унасан байгаа.

Хаврын чуулган эхэлснээс хойш анх удаагаа 74 гишүүний ирцтэйгээр хуралдсан парламент анх удаа эцсийн хэлэлцүүлэгт буюу батлагдах гэж байсан саналыг унагаж дөнгөв. Өмнө нь олонхийн бүлгийн дөрвөн гишүүн энэ хуулийн хэрэгжилтийг 2014 оноос хэрэгжүүлэхийг дэмжиж байсан бол энэ удаад АН-ын зургаан гишүүн “дээл тайлах” кноп даржээ. 

Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж