Наадмын зөвшөөрлийг Замын цагдаагаас авна

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Наадмын зөвшөөрлийг Замын цагдаагаас авна

Наадмын зөвшөөрлийг Замын цагдаагаас авна

Vндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Тєв цэнгэлдэх хvрээлэн, сур, шагайн харваа болон Хvй долоон худаг дахь морь барианы газраар очиж наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Одоогоор засварын ажил тєлєвлєсний дагуу явж байгаа бєгєєд 7 дугаар сарын 8 гэхэд дуусна гэж Улаанбаатар хотын Ерєнхий менежер Ч.Бат хэллээ. Энэ жилийн наадамд зарцуулах 632 сая тєгрєгийн 100 саяыг Засгийн газраас, 198 саяыг Нийслэлийн тєсвєєс, 248 сая тєгрєгийг наадмын vйл ажиллагааны орлогоос бvрдvvлэхээр тооцоод байна.

Засгийн газраас гаргасан 1.1 тэрбум тєгрєгийн санхvvжилт бvхий Хvй 7 худаг дахь морь барианы газрын V, Г зєвшєєрєл хvрэх 3.6 км хатуу хучилттай замыг “Ялгуусан”, “Пауэр ложистик”, “Тєгс зам” компани гvйцэтгэж байна. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо Тєв цэнгэлдэх хvрээлэнгийн гадаа 400-аас доошгvй машин зогсох боломж бvрдvvлж байгаа тухай салбар хорооны дарга танилцууллаа. Наадмын талбай болон морь барианы газарт vйлчилгээ эрхлэх зєвшєєрлийг 500 гаруй аж ахуйн нэгжид єгєх бєгєєд гар дээрээс vйлчилгээ, худалдаа эрхлэхийг хоригложээ. Одоогоор баяр наадмын хєтєлбєр эцэслэн гараагvй ч 7 дугаар сарын 10-наас баярын vйл ажиллагаа эхэлнэ. Энэ єдєр тєрийн далбаа мандуулах ёслол болно. Мєн уламжлал ёсоор Д.Сvхбаатарын хєшєєнд цэцэг єргєж, эзэн Чингис хааны хєшєєнд хvндэтгэл vзvvлэх юм.
Наадмын нээлт долдугаар сарын 11-ний єдрийн 11.00 цагт эхлэлнэ. Мєн єдрийн орой Д.Сvхбаатарын талбайд “Улаанбаатарын цэнгvvн” нийтийн цэнгvvнтэй. Наадмын 3 дахь єдєр буюу 13-нд Уяачдын наадам Хvй долоон худагт болно.

Автомашин хэрэглэгчдэд найман тєрлийн зєвшєєрєл олгох бєгєєд Ж зогсоолыг жуулчдын автобусанд зориулсан. А, Б зогсоолд тєрийн байгууллага, Д зогсоолд гадаадын Элчин сайдын яамны автомашин зогсох юм. Харин наадамчин олон Г, М зогсоолд автомашинаа тавих бєгєєд М зєвшєєрєл нь хоёр тєрєл юм. Нэг нь зєвхєн Хvй 7 худагт очих машиных бол нєгєє М нь морь барианы газраас гадна Тєв цэнгэлдэх хvрээлэнд зогсох боломжтой. V зогсоолд vйлчилгээ эрхлэгчид машинаа тавина. Зєвшєєрєл авах иргэд тухайн дvvргийнхээ замын цагдаагийн тасагт хандах хэрэгтэй. Энэ жилийн хувьд Тєв цэнгэлдэх хvрээлэнгийн сvvдрэвчтэй талын суудал 20 мянга, наран талынх 10 мянган тєгрєгийн vнэтэй байхаар тооцож байна. 20 мянган тєгрєгийн тасалбараас 11-ний єдрийнх 10 мянга, 12-ны vдээс ємнєх 4 мянга, vдээс хойшхи нь 6 мянган тєгрєгийн vнэтэй.

Харин 10 мянган тєгрєгийн тасалбарын 11-ний єдрийнх 4 мянга, 12-ны vдээс ємнєх нь 2 мянга, vдээс хойшхи нь 4 мянган тєгрєгийн vнэтэй байхаар тогтсон байна. Баяр наадмын vеэр цагдаагийн байгууллагын 3000 гаруй ажилтан дэг журам сахиулж, мэргэжлийн хяналтын 1000 гаруй хvн хяналт тавихаар болжээ. Наадмын vеэр Тєв цэнгэлдэх хvрээлэн болон Хvй 7 худагт бие засах газар, био жорлонг хангалттай байхаар тооцжээ. Vндэсний их баяр наадмыг сурвалжлахаар хэвлэл, мэдээллийн 700 гаруй байгууллага одоогийн байдлаар хvсэлтээ ирvvлээд байна. Баяр наадмын бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд чанартай хийж гvйцэтгэхийг Vндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд vvрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж