Фото: Aleppo Media Center AMC / AP
Сирийн Алеппо хотод уржигдар /IV.29/ болсон Засгийн газрын нисэх хүчний бөмбөгдөлтөд бага сургуулийн байр өртжээ. Үүний улмаас 25 сурагч амь үрэгдсэн байна. Энэ хэргийн талаар албаныхан дөнгөж өнөөдөр /V.1/ мэдээлэв. Сирийн Засгийн газрын арми Алеппо хотын хэд хэдэн хорооллыг босогчдоос чөлөөлөхөөр тэдний байрлалыг бөмбөгдсөн ажээ. Үүнтэй зэрэгцэн босогчид Дамаскийн шийтийн дүүрэг дэх шариатын сургуулийн цогцолбор руу гал нээснээс 14 хүн амь үрэгдэж, 86 хүн гэмтэж бэртсэн байна. Хохирогчдын ихэнх нь шашины сургуулийн сурагчид байжээ. Түүнчлэн Хомс хотноо өчигдөр /IV.30/ хоёр машинд тэсрэх бөмбөг дэлбэрч, 37 хүн амиа алдлаа. Энэ бүхнээс Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь террорыг идэвхжүүлсэн гэж ажиглаж дүгнэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР