Өнөөдрийн аагим халуун нарны нөлөөтэй холбоотойгоор нийслэлийн Яаралтай
түргэн тусламжийн төв ачаалал ихтэй ажиллажээ. Өнөөдрийн аагим халуун нарны нөлөөтэй холбоотойгоор нийслэлийн Яаралтай
түргэн тусламжийн төв ачаалал ихтэй ажиллажээ. Өглөөний 08:00 цагаас 18 цагийн хугацаанд 231 дуудлага тус төв ирсэн байна. Эдгээрээс дийлэнхийг нь даралт ихсэх, нарших, аваар ослын дуудлага эзэлж байгаа аж. Тус төвийн ээлжийн ахлагч эмч Д.Гүнсмаа “Өнөөдрийн байдлаар 17 эмч, 18 түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу үйлчилж байна. Дунджаар 19:00-03:00 цагийн хооронд дуудлага ихэсч, ачаалал нэмэгддэг” гэлээ. Ойрын өдрүүдэд хэт халж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг наранд гаргахгүй байх буюу исгэлэн ундаа, тарагнаас аль болох татгалзах нь нарших, хоолны хордлого болохоос сэргийлэхийг эмч нар анхааруулж байна. Түүнчлэн шингэн хүнс буюу буцалсан ус өдөрт бага насны болон ахмад настнуудад 2-3 литр уулгах нь сайн нөлөө үзүүлнэ” гэдгийг Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн зөвлөж байна.

Д.Долгор