Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2014-05-01-нийөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд болон Сэлэнгэ мөгний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-70 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг Ус судлалын сектороос зөвлөж байна.

 

2014 оны 5 дугаар сарын 03-наас 2014 оны 5 дугаар сарын 7-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


   3-нд нутгийн зүүн хагаст, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд говь талын нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүхэн Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж