Фото: Алексей Филиппов / РИА Новости
Магнитогорскийн “Металлург” хоккейн клуб түүхэндээ анх удаа “Эх газрын хоккейн лигийн” гол шагнал болох Гагарины цомыг гардлаа. Чехийн Прагын “Арслан” багтай хийсэн шигшээгийн шийдвэрлэх долоо дахь тоглолтынхоо ялалтын шайбыг Сергей Мозякин 44 дэх минутад эсрэг хаалганд оруулав. Шийдвэрлэх тоглолтод “Металлург” 7:4 харьцаатайгаар хожжээ. Магнитск хотын хувийн хоккейн клуб энэ шагналыг гардсан дөрөв дэх клуб боллоо.
Ялалт байгуулсан багийн шайбуудыг Франсис Паре (5 дахь минут), Евгений Бирюков (24), Ярослав Косов (37), Ян Коварж (38), Сергей Мозякин (44), Данис Зарипов (53), Михаил Юньков (60) минутуудад тус тус эсрэг хаалганд оруулжээ. Харин “Лев” багийн хувьд Давид Улльстрем (14 дэхминут), Райан О'Бирн (35), Мартин Тернберг (54), Жастин Азеведо (59) нар “Металлургт” гоол хийлээ. Магнитогорск хотод болсон тоглолтыг 7000 үзэгчид үзэв. “Металлург” шигшээ тоглолт хүртэл Оросын “Адмирал” ( цувралын 4-1), “Сибирь” (4-0), “Салават Юлаев” (4-1) багуудыг хожсон аж.
Үүнээс өмнө нь Гагарины цомыг “Ак Барс” (2009, 2010), “Салават Юлаев”(2011), Москвагийн“Динамо” (2012, 2013) тус тус авч байв. “Металлургийн” ахлагч Сергей Мозякин Гагарины цомын хамгийн үнэтэй тоглогчоор тодров. Тэрээр плей-офф цувралд долоон гоолтой аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР