Бүжгийн спортын 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 4-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна. 2014 оны УАШТ-д Өмнөговь, Дорнод, Дархан, Улаанбаатар хотын 40 гаруй хамтлаг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна. УАШТ олон улсын бүжгийн спортын дүрмийн дагуу хүүхэд 0 /долоон нас хүртэлх/, хүүхэд 1+2 /8-11 нас/, өсвөр 1+2 /12-15 нас/, залуучууд /16-18/, насанд хүрэгчид /19 дээш нас/ гэсэн таван насны ангиллаар стандарт, латин бүжгийн төрлөөр аваргаа шалгаруулах юм. Насанд хүрэгчдийн УАШТ-д эхний хоёр байрт шалгарсан хамтлаг 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. 2014 оны стандарт бүжгийн ДАШТ 11 дүгээр сард Герман улсын Брауншвейг хотод, латин бүжгийн ДАШТ ОХУ-д болно.
Б.БИЛЭГ