Хятад эр эртний баримал олжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Хятад эр эртний баримал олжээ

Фото: scol.com.cn

Хятадын Чэнду мужийн оршин суугч, худалдагчийн ажилтай Сюй Юаньгуан (Xu Yuanguang) замын дэргэдэх  шавхайн дотроос Сүн улсын үеийн баримал олсон талаар The Wall Street Journal сонин мэдээлэв.


29 настай Юаньгуан ажлаа тараад Чэнду хотын захын дүүргийн нэгэн замаар мотоциклтой харьж яваад замдаа “морь харах”-аар буухдаа ховор олдворыг олжээ. Худалдагч залуу олсон барималаа Соёлын эртний үнэт эдлэлийн орон нутгийн товчоонд тушаасан байна

Эртний урлагийн эдлэл нь арваад см-ийн өндөр, 17-18 см-ийн өргөнтэй вааран баримал  бөгөөд ойролцоогоор 960–1279 оны үед хамаарна хэмээн мэргэжилтнүүд тогтоожээ. Яагаад энэ үнэт зүйл замын хажуугийн шавран дунд байсан нь тодорхойгүй байгаа ч хэн нэгэн нь  эртний булшнаас гаргаж авсан байх магадлалтай аж. Сюй ховор олдвор олж тушаасныхаа төлөө баярын бичгээр шагнуулжээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж