“Туушин” компанийн арын байранд гал гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. 17 цагийн орчимд гарсан уг галыг Аврах ангийн гал сөнөөгчид шуурхай унтраасан юм. Харин уг гал юунаас болж гарсан учир шалтгаан, гал сөнөөгчид хэрхэн ажилласан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаар 18:40 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох ажилтантай холбогдсон боловч “Одоогоор энэ талаар мэдээлэл ирээгүй байна” гэсэн хариулт өглөө. Нийслэлийн төв хэсэгт орших барилга, орон сууц төвлөрсөн газарт гарсан гал түймрийн талаар одоог хүртэл мэдээлэлгүй, ямар ангийнхан гал унтраахаар ажилласныг нь ч мэдээгүй сууж байдаг нь хачирхалтай юм.
Д.Долгор