Өнөөдөр Монголын киночдын өдөр тохиож байна. Тавдугаар сарын 1-ний өдрийг киночид тэмдэглэдэг болсон нь учиртай ажээ. 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кино театр болох “Ард” кино театр үүд хаалгаа нээж байсан гэнэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд Монголын кино үйлдвэрийн уран бүтээлчид Майн баярын жагсаалын дүрсийг авч, анхны монгол баримтат кино хийж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино урлагийн зөвлөл”-ийн санаачлагаар
Монголын киночдын өдөр болгон 2012 оноос тэмдэглэж иржээ.
Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн 30 орчим төрийн бус байгууллага, студи, продакшны удирдлагууд нэгдэн “Монголын кино урлагийн зөвлөл”-ийг 2012 онд байгуулж байсан бөгөөд тун удахгүй буюу тавдугаар сарын 16-нд “Академи авардс” дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах наадмаа 18 номинацитайгаар зохион байгуулахаар зэхээд байгаа ажээ.
Э.ТЭКҮ