УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад нийт 74 гишүүнээс 39 нь татгалзсанаар "Хуулийн төслийг батлах шаардлагагүй" гэж үзлээ.
Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 39 хувь нь батлах шаардлагагүй хэмээн үзсэнээр мөн хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа.
Г.ДАРЬ