Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хас банк”, “Туушин” компанийн ар талын байранд өнөөдөр үдээс хойш гал гарсан тухай манай сайт мэдээлсэн билээ. Галыг унтраахаар гал сөнөөгчид таван машинтайгаар ажилласан байна. Харин гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж эхлээд байгаа бөгөөд ойр хавьд нь байсан хүмүүсийн яриагаар бол тус байшингийн дээвэр дээр засвар үйлчилгээ хийж байсан барилгын ажилчид халуун лак асгаж байсан нь шилэн хөвөнд хүрч уугиснаар гал гарсан хэмээж байна. Одоогоор хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна. Гал гарсан байр нь “Хас” банкны толгой компани болох “Тэнгэр трейвэл” компанийн удирдлагуудын оффис ажээ.
Б.СҮРЭН