Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстаны Атырау хотноо болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Дөрөвдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд манай улсаас хоёр дасгалжуулагч, арван тамирчин оролцсон юм. Манай тамирчдаас 52 кг-ын жинд спортын мастер А.Нурлан, 64 кг-ын жинд спортын мастер О.Норовбал нар алт, 49 кг-ын жинд Т.Жолдасбек хүрэл медаль хүртсэн байна. Мөн 64 кг-ын жинд өрсөлдсөн Б.Чинзориг шилдэг тамирчны тусгай шагнал хүртжээ.
49 кг-ын жинд өрсөлдсөн спортын мастер Т.Жолдасбек мөнгөн медалийн төлөө иракын тамирчин Хассан Ал Насерт ялагдаж, хүрэл медаль хүртсэн. Харин 52 кг-ын жинд спортын мастер А.Нурлан Казахстаны Нургазы Жусуповыг гурван үед ялснаар аваргын алтан медаль хүртсэн.
Манай боксын шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 4-ны өглөө эх орондоо ирнэ. Үүний дараа тавдугаар сарын 12-19-ний өдрүүдэд ОХУ-д, тавдугаар сарын 14-19-ний Кипр улсад болох олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцоно. Энэ хоёр тэмцээн шигшээ багийн тамирчид хуваагдан оролцох юм.
Б.БИЛЭГ