Эрчим хүчний аюулгүй байдлын талаар ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний аюулгүй байдлын талаар ярилцаж байна

-Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд гадаад харилцааг чухалчлав-


“Зүүн хойд азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт хурал Гадаад харилцааны яаманд өнөөдөр болж байна. Хурлыг Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зохион байгуулж буй бөгөөд гадаад, дотоодын нийт 100 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.


Хурлаар хүн амын өсөлтөөс шалтгаалж өдөр ирэх тусам эрчим хүчний хэрэгцээ, шаардлага нэмэгдэх болсон энэ үед бүс нутгийн хэмжээнд хамтарч, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй талаар онцолсон. Дэлхийн эдийн засгийн цөм нь Зүүн хойд Ази руу шилжиж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг аюулгүй байдалтай нь холбон судлах шаардлагатай болжээ. Учир нь улс орнуудын хооронд газар нутгийн тэмцэл хэвээр, түүхий эдийн төлөөх өрсөлдөөн өргөжиж байгаа тул  эхний ээлжинд нэг бүс нутгийн улсууд гадаад харилцаагаа өргөжүүлж, аюулгүй байдлаа хамгаалахаар хамтрах хэрэгтэйг хурлын төлөөлөгчид хэлж байлаа.


 Эрчим хүчний салбарт гэхэд жишээ нь, Япон улс техник, технологиор хөгжсөн ч эрчим хүчний нөөцгүй тул гадны улсаас импортолдог. Ийм онцлогт тааруулж эрчим хүч үйлдвэрлэх арвин нөөцтэй улс орон гадаад харилцаагаа өргөжүүлэнэнэ орон зайг нөхөж, ашиг олох зэргээр бүс нутгийн хэмжээнд асуудлаа нийтээрээ шийдэх боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж