УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслөөр нэг хоногийн завсарлага аваад байгаа билээ. Тэдний засварлага авах болсон гол шалтгаан нь Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн 31 дэх заалт буюу "Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд "Оюутолгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэж, уг төслийн хэрэгжилтэд УИХ, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана" гэсэн саналтай холбоотой аж.
Эвслийн бүлгийн хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо "Оюутолгой"-н гэрээний 51 хувийг Монголын талд болгож, хувь эзэмшүүлнэ гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Гэтэл Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд тусгагдсан Оюутолгойн гэрээтэй холбоотой заалт мөрийн хөтөлбөртэй нь зөрчилдөж байгаа учраас ийнхүү нэг хоногийн завсарлага авч байгаа гэж эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тайлбарлалаа. Эвслийн бүлгийн зүгээс авсан завсарлага нэг хоногийн хугацаатай бөгөөд маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
Ш.ОЧ