Эхчүүдийг урамшуулах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Эхчүүдийг урамшуулах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулган цаг сунган хуралдаж Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай, Хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын 20 гаруй гишүүд өргөн мэдүүлсэн бөгөөд шинэ төрөлтийг дэмжих үндсэн зорилготой юм байна.

Олон хүүхэд төрүүлсэн эхийг одонгоор шагнах 1957 оны тогтоол ингэснээр хүчингүй болох бөгөөд  энэхүү тогтоол нь тухайн үеийн хүн амын тоог харгалзан үзсэн,  тодорхой үр дүнгээ өгч байсан урамшууллын тогтолцоо юм.  

Өргөн баригдаж байгаа хуулийн төслөөр зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор, дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд Алдарт эхийн хоёрдугаар одонг олгохоор тусгажээ.  Энэхүү хуулийг гаргаснаар тодорхой хугацааны дараа хүн амын ажиллах хүчний бодлогод сайнаар нөлөөлнө гэж үзсэн байна.

Харин одонг дагаж олгогддог мөнгөн урамшууллыг  өмнөх байдлаар нь хэвээр үлдээхээр болсон байна. Чуулганаар уг төслийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй хэмээн олонхи нь дэмжлээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж