Ордны улаан хивс “цагаан” болов

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Ордны улаан хивс “цагаан” болов

Төрийн ордны гол хаалган дээр гадаадын эрхэм зочид хүлээж авахад зориулсан улаан хивс дэвсээстэй байдаг. Харин сүүлийн өдрүүдэд улаан хивс “цагаан” өнгөтэй болов. Цагаан эсгий дэвсч эрхэм зочдоо угтдаг болсон хэрэг биш л дээ.
 
Нийслэлийн хаа сайгүй бужигнаж байгаа улиасны унгирал Төрийн ордныг ч тойролгүй дайрч хивсний өнгийг хувиргасан нь тэр. Унгиралд дарагдсан улаан хивсийг гөвж сэгсрээд ч нэмэр алга. Өглөөгүүр цагаан цоохор, оройдоо цасан цагаан болдог хивсийг ямар сонин нэхээстэй эд вэ” гэж гадаадын зочид гайхдаг болов уу.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж