УМБГ мэдэгдэлгүйгээр мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

УМБГ мэдэгдэлгүйгээр мэдээлэл хийв

Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-аас өнөөдөр хэвлэл мэдээллийн цөөн хэдэн байгууллагад зориулан хэвлэлийн бага хурал хийжээ. “Акул”-уудын гэгдэх томоохон хэргүүдийг шалгадаг, жилдээ хоёр гуравхан удаа хэвлэлийн хурал зарлаж, тус газарт шалгагдаж буй дуулиант хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг УМБГ-ынхны хурлыг эрэн сурвалжлах сэтгүүлчид андан хүлээж байдаг нь нууц биш. Гэтэл тус газраас өнөөдөр хэвлэлийн ердөө гурван байгууллагын удирдах албан тушаалтанд утсаар тусгайлан мэдэгдэж, “нууц” гэмээр байдалд мэдээлэл хийсэн байх юм.


Сонирхолтой нь, модны хулгай, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүдийн талаар статистик тоо баримт тоочих нэрийдлээр зохион байгуулсан  хэвлэлийн хурлын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл тараасан байв. Ингэхдээ “Х.Тэмүүжин сайдын нэр холбогдсон эмэгтэйг шалгаж байгаа. Тэр эмэгтэйн мансууруулах бодис хэрэглэдэг нь, Х.Тэмүүжин сайдтай утсаар холбоотой байсан нь тогтоогдсон” зэрэг мэдээлэл өгчээ.


УМБГ-ын хийсэн энэхүү гэнэтийн мэдээлэл нь Хууль зүйн сайдын асуудал олны анхаарал татсан энэ үед болсноороо тус байгууллагыг улс төрийн эрх мэдэлтнүүдээс хараат ажилладаг юм биш байгаа гэх хар төрүүлэхэд хүргэв.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж