Би эстрадын дуучин улсын уралдаанаас цом хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Би эстрадын дуучин улсын уралдаанаас цом хүртжээ

Сүхбаатар айгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.04.30


– Аймгийн Засаг даргын орлогч Д. Хосбаяр өнгөрсөн долоо хоногт Баруун-Урт сумын 2,3 р сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байгаа. Өчигдөр 1,4 сургууль дээр ажиллаа. Өнөөдрийн байдлаар Баруун-Урт сумын сургуулиудын хамгийн тулгамдсан асуудал нь 4-р сургуулийн барилгын ажил болоод байна. 4-р сургуулийн барилгын ажил орон нутагтай хамааралгүй удааширч байгаа ч аймгийн удирдлагууд 2014 онд багтааж ашиглалтанд оруулахаар зүтгэж байгаа гэдгээ хэллээ.


– Шилийн богд клубын 3 тамирчин анх 1994 онд дугуйгаар эх орноо тойрч ирсэнээс хойш 20 жилийн дараа шилийн богд клубын тамирчид мөн Монгол Буриадын нутгаар 3500 км замыг туулж дугуйн аялал хийх гэж байгаа. Энэхүү аялалд явах тамирчид Шилийн богд ууланд гарч тангараг өргөхөөр зорих гэж байна.


– 4-р сарын 14 –нд Улаанбаатар хотноо зохиогдсон Би эстрадын дуучин улсын уралдаанаас Сүхбаатар аймгийн хүүхдүүд 4 цом хүртэж багаараа тэргүүн байр эзлээд иржээ.


Баруун-Урт сумаас хоггүй соёлтой иргэн уриалгын жил болгон зарласантай холбогдуулан Баруун-Урт суманд аж ахуйн нэгж, албан байгууллагууд өөрийн эзэмшлийн талбай болон гудамжнуудад стандартын хогийн савтай болгох тогтоолыг Баруун-Урт сумын ИТХ-аас гаргасан. Хогийн савны загвар бүтээлийн уралдаанд 4 иргэн аж ахуйн нэгж оролцсоноос Баруун-Урт сумын 7-р багийн иргэн, хувиараа эрхлэгч Банзрагчийн Дэлгэрмөрөнгийн бүтээл шалгарсан байна.


-ЭМЯ-ны захиалгаар Сүхбаатар аймагт эх хүүхдийн 50 ортой эмнэлэг баригдахаар 2012 онд тендр нь зарлагдаж Улаанбаатар хотын ЖИЖИАЙ компани барилгын ажлыг гүйцэтгэхээр тендрт шалгарсан. Гэтэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд барилгын суурийг цутгасанаас өөр хийсэн зүйл байгаагүй. Өнөөдөр Аймгийн Засаг даргын тамгын газраас барилгын ажилтай танилцлаа.


BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж