Маргааш зарим дүүрэгт цахилгаан хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Маргааш зарим дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК маргааш буюу тавдугаар сарын 1-нээс цахилгаан шугам тоноглолын засвар үйлчилгээний ажлыг эхлүүлэхээр болжээ.  Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 30-ныг дуустал зарим дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийх юм байна.

Маргаашийн хувьд Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлах ажээ.

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь:

ТАВДУГААР САРЫН ХУВААРЬ

 

Сар өдөр

Дүүргийн нэр

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектууд

1/Y

Баянзүрх

10.30-17.00

16, 19, 22, 24-р хороо, 065-р Цэргийн анги, Сол-Мон клуб, Цэргийн 1-5, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж, Идэр авиэйшн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Христийн методист төв, Зостын шовгор, Эм Си импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

Сүхбаатар

10.30-18.00

1, 6, 8-р хороо 11-р хорооллын 40, 10, 73, 73/8-р байр, Ардын эрх сонин, Авто плаза, Сити хөгжил, Интерком сиди, Ёл хангай, Санкомарк Етинг Монголиан, Аст, Дэвшилт, Соареле, Саммитком, Хөдөлгөөнт бай, Геосан, Тайм Констракшн, Чингис шар айраг ХХК-иуд, Яаралтай тусламжийн төв бааз, Монгол ньюс, Өдрийн мэдээ сонины газар, Уламжлалт анагаах ухааны төв, 351-р АТС, Гаалийн ерөнхий газар, Мөнх замбала дэлгүүр, Өсвөр үеийн хөгжлийн төв, Арслан клуб, Хүүхдийн урлан бүтээх төв, тэр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

11.00-18.00

УСУГ-ын худагууд

Сонгино-хайрхан

12.00-13.00

20-р хороо Сонсголон 42 а, б, в, Т-69, Өнчин цагааны урд гудамж, тэр орчимд

Цахилгааны хязгаарлалт хийх дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж