Английн “King’s” коллежийн эрдэмтэд хүний арьсыг лабораторид ургуулж эхний ээлжинд амьтдад арьс нөхөх мэс засал хийж туршиж буй тухай BBC мэдээлжээ.
Лабораторийн аргаар ургуулж байгаа энэхүү арьс нь яг л жинхэнэ арьс шиг бөгөөд эд эсээс бүрдэж байгаагаараа онцлогтой. Одоогийн хэрэглэж байгаа хиймэл арьснууд нь эд эсгүй, ямар ч мэдрэхүй байхгүй, зөвхөн харагдах байдлаараа л арьс шиг харагддаг юм байна.
Арьсны мэс засал нь нэлээд хүнд төрлийн хагалгаанд ордог учир энэ нь амжилттай болвол анагаахын салбарт томоохон дэвшил авчирч байна гэсэн үг юм.
Т.БИЛГҮҮН