О.Баасанхүү: Уучлалт гуйвал огцруулах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Уучлалт гуйвал огцруулах шаардлагагүй

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр “УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль ёсоор байнгын хороо нь сайдыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх ёстой байдаг учраас маргааш оруулж ирнэ. Намайг тогтоолын төслөө татаж авсан гэж бор шувуу нисч байна. Би огцруулах төслөө татаж аваагүй, авах шалтгаан ч одоогоор гарч ирээгүй байна. Гэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төсөлд дурдсан дөрвөн үндэслэлийг зассан тохиолдолд татаж авах боломж бий. Ёс зүйн хувьд алдаа гаргасан гэдгээ залуу хүний хувьд хүлээн зөвшөөрч, цагдаагийн бие бүрэлдэхүүнээс уучлалт гуйж, энэ үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйвал заавал огцруулна гээд байхаа болино.

Өргөн барьсан огцруулах төслөөс хальж байна. Ямартаа ч эмнэлгийн барилгын асуудал нааштайгаар шийдэгдэж байх шиг байна. Би Х.Тэмүүжинг гуравдугаар сарын 24-нд твиттер хуудсаараа цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнийг доромжилсных нь төлөө, хүүхдээ бусдад үрчлүүлж ёс зүйн алдаа гаргасных нь төлөө огцруулна гэж үндэслэлээ гаргасан. Бусад хар тамхины хэрэгт холбоотой зэрэг асуудлыг мэдэхгүй.

Миний хувьд огцруулах үндэслэл нэмэгдвэл төслөө эргүүлэн татаад нэмж оруулах боломжтой. Эсвэл өргөн барьсан төслийн үндэслэлүүд хангагдаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд огцруулахаа больё. Өөрөөр хэлбэл төслөө татаж аваагүй, татаж авч болохгүй ч зүйл алга” гэсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж