Ли На Бразилийг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Ли На Бразилийг сурталчлав

Бразиль улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 44 хоног үлдлээ. Шилдэг 32 багаас аль улс түрүүлэх вэ гэдэг өдгөө таавар хэвээр байна. Тэмцээний сүлд дуу болох "Dare La La La" олны хүртээл болоод байгаа бол спортын одод ч Бразилийг сурталчилж эхэллээ.


БНХАУ-ын нэрт теннисчин Ли На Бразилийн дэлхийн аваргыг "Nike" брэндийн бөмбөгөөр сурталчилж эхлэв.

Ли На 2011 онд 29 насандаа Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, "Их дуулга" тэмцээнд түрүүлсэн анхны Хятад теннисчин болж, түүхэнд нэрээ мөнхөлж байсан. Тэрээр энэ жил "Австралийн нээллтэй тэмцээн"-д түрүүлээд байгаа бөгөөд эмэгтэй теннисчдийн холбооны (WTA) сүүлийн чансаагаар хоёрт бичигдэж буй.

Хөлбөмбөгийн ДАШТ 2014 оны зургадугаар сарын 12-нд Бразилийн Сау-Паулу хотноо эхэлж, аваргын төлөөх тоглолт долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейрод болно.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж