“Мемори Поп Оркестр”-ын тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

“Мемори Поп Оркестр”-ын тоглолт боллоо

Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр “Мемори Поп Оркестр”-ын тоглолт болж өнгөрлөө. Байгуулагдсан цагаасаа хойш зургаа дахь удаагаа хийж буй тус тоглолт нь 19.00 цагаас эхэлсэн бөгөөд дэлхийн сонгодгууд, сэтгэлд хоногшсон аялгуунууд энэ үдэш эгшиглэв. Тоглолтод П.И.Чайковский Попури, В.А.Моцарт Fantasia, Alla Figaro, Queen-Bohemian Rapsody; Ennio Moriccone-Once Upon a Time in The West, Misson; Claude Morgan-El Bimbo; Vangelis-Pullstar; Anderson-Dancing Queen; Vivaldi-Presto; Monte-Chardash; George Gershwin-An American in Paris; Б.Шарав-Сэтгэлийн эгшиг; З.Хангал-Аяны шувууд, “Тань руу нүүж явна” киноны presto зэрэг дэлхийн болон Монголын сонгодгууд эгшиглэлээ. Мөн Ардын жүжигчин А.Долгор, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол Б.Эрдэнэтуяа, дуучин Ө.Уянга, гоцлол дуучин Г.Шижирболд, төгөлдөр хуурч С.Алимаа, хөгжимчин П.Баттөр, дуучин Ц.Хулан зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн.  Харин симфони оркестрыг удирдаач Н.Туулайхүү удирдсан юм. Тус тоглолт өнөөдөр дахин нэг удаа болох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж