Залуусын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Залуу найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтран найруулсан “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны киноны зохиолыг зохиолч Ж.Оргил бичжээ. Тэрээр өмнө нь “Валентины захидал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны зохиолыг бичиж байжээ. Харин “Хүүгүй ломбард” киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Э.Мөнхсоёл тоглож байгаа ажээ.
“Хүүгүй ломбард” киноны трейлерийг сонирхуулъя.
Э.ТЭКҮ