Пентагон: Шойгу Украинд довтлохгүй гэж амласан

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Пентагон: Шойгу Украинд довтлохгүй гэж амласан

Сергей Шойгу

 

Украины хилийн ойролцоо өргөн хэмжээний цэргийн хээрийн сургууль явуулсан Оросын цэргийнхэн хуарандаа буцсан хэмээн Оросын Батлан хамгаалахын сайд АНУ-ын сайдад мэдээлсэн байв. Оросын арми Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулахгүй гэж орос сайд Чак Хейгелд амласан байна. Украины арми энгийн иргэдийн эсрэг ажиллагаа явуулахгүй гэсэн учир Оросын цэрэг байнгын байрлалдаа эргэн орсон хэмээн Шойгу хэлжээ.


Энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл явуулахаар Украины арми занал хийсэн учраас оросууд өргөн цар хүрээтэй хээрийн сургуулиа хийсэн гэдгийг Шойгу мэдэгдэв.


Чак Хейгел Орос-Украины хил дээр байдал хурц байгааг тэмдэглээд Украины хэрэгт хутгалдан хурцатгахгүй байхыг Орост  зөвлөжээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж