Шатахууны 44 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Шатахууны 44 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Газрын тосны хэрэг эрхлэх газраас мэдээллээ. Үүнээс А-80 авто бензин 58, АИ-92 авто бензин 56, дизелийн түлш 53, ТС-1 буюу онгоцны түлш ес хоногийн нөөцтэй байна.

Шатахууны үнэ өсөх, буурах нь нөөцийн хомсдол болон олон улсын зах зээл дэх үнээс шалтгаалах бөгөөд улсын хэмжээнд 44 хоногийн нөөц нь хангалттай хэмжээнийх тул ойрын хугацаанд үнэд огцом өөрчлөлт орохгүйг албаныхан хэллээ.

Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудад АИ-92, Монгол-93  1660 төгрөг, А-80 1550 төгрөг, ДТ-1790 төгрөгийн үнэтэй байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж