Өргөн, нарийн царигийн асуудлыг шийджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Өргөн, нарийн царигийн асуудлыг шийджээ

Сүүлийн хэдэн жилийн турш өргөн, нарийн гэж маргасан төмөр замын царигийн асуудлыг эцэс болгож, Засгийн газраас өнөөдөр УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Монгол Улс нарийн эсвэл өргөн царигийн төмөр зам барьснаар эдийн засагт өгөөжөө өгч, ашигтай ажиллана гэдгийг олон янзаар тайлбарлаж ирсэн. Тэгвэл Засгийн газраас төмөр замаа өргөн, нарийн хоёулангаар нь барих буюу Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Хуулийн төсөлд Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барихаар болсон байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж